Халх монголын ханхайсан эрчүүд минь хаа байнаа?
Хуудас 1 (нийт 1) • Share •
Халх монголын ханхайсан эрчүүд минь хаа байнаа?
Сайн байцгаана уу?
-Монголчуудын дундаж наслалт 64 байдаг бол эрэгтэйчүүд 60.4 буюу эмэгтэйчүүдээс 6.5 хувиар бага насалдаг-
Айл гэрийн ноён нуруу, амьдралын гол багана эр хүн хэмээн монголчууд эртнээс гэрийн эзнийг хүндэтгэж ирсэн. Харин сүүлийн үед Монголын эрчүүд гундуухан байна. Тэдний олонх нь харь орныг зорьж, үлдсэн хэд нь хар дарсанд автах болжээ. Онгоцны ослоор арваараа, метилийн спиртэнд хордож бас арваараа... Монголын эрчүүд хүн бусаар амьдарч, зүй бусаар хорвоог орхиж байгаа нь эмгэнэлтэй. Өнгөтэй өөдтэй амьдарч, мэдлэг боловсролоо дээшлүүлж, улс эх орныхоо төлөө хийж бүтээж байгаа эрчүүд цөөнгүй байгаа нь мэдээж. Саяхан Монголын эрэгтэйчүүдийн холбоо санаачлан, Жендерийн тэгш байдлын үндэсний хороо, НҮБ-ын хүн амын сан хамтран Монголын эрэгтэйчүүдийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын талаар үндэсний чуулган зохион байгуулсан билээ. Тус чуулганы үеэр Монголын эрэгтэйчүүдийн холбооны гишүүд өөрсдийнхөө байр суурийг илэрхийлсэн юм.
"Монгол Улсын төрөөс эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш эрх, тэгш боломжийг хангах, улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд жендерийн эрх тэгш байдлыг хэвшүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлэхэд анхаарч, хууль эрх зүй, олон нийтийн боловсролын хүрээнд олон чухал арга хэмжээг хэрэгжүүлсээр ирсэн. Гэвч сүүлийн жилүүдэд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийн байдалд тэгш бус байдал бий болж байна. Энэ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэр бүл, нийгэм, улс төр эдийн засгийн амьдралд гүйцэтгэх үүрэгт сөргөөр нөлөөлөх байдал ажиглагдаж байгаа нь анхаарал хандуулах ажил болоод байна" хэмээн тэд онцолж байсан юм. Эндээс үүдээд эрэгтэйчүүдийн тухай хэдэн баримт сөхөж үзэв.
Эрчүүдийн боловсрол: Монголын эрэгтэйчүүдийн боловсролын байдлыг авч үзвэл /2006 оныхоор/ нийт суралцагсдын 52.5 хувь нь эмэгтэй, 47.5 хувь нь эрэгтэй байжээ. Мөн Ерөнхий боловсролын сургуульд суралцагсдын 51 хувь нь эмэгтэй, 49.0 хувь нь эрэгтэй, цэцэрлэгт 50.5 хувь эмэгтэй, 44.5 хувь нь эрэгтэй, их дээд сургуульд 60.5 хувь нь эмэгтэй, 39.5 хувь нь эрэгтэйчүүд суралцаж байна. Албан бус хэвшилд ажилладаг насанд, хүрээгүй хүүхдийн 64.3 хувь нь хөвгүүд тэдний 58.7 хувь нь сургууль завсардсан, 18 нас хүрсэн залуусын 12 хувь нь, цэргийн үүрэгт алба хааж буй залуусын 20 хувь нь бичиг үсэг тайлагдаагүй байна. Ер нь дэлхий дээр Монгол Улс хөвгүүдийн боловсролоор харьцангуй хоцрогдож байгаа гэнэ. Гэтэл бусад оронд эрчүүд илүү боловсрол эзэмшдэгээрээ жендерийн асуудал үүсгэдэг байна. Тэгэхээр Монгол Улс хүйсийн тэнцвэртэй биш байдлыг анхаарах болжээ.
Эрчүүдийн нийгмийн байдал: Өнөөдөр гэр бүл болж байгаа эмэгтэйчүүдийн 38.9 хувь нь өөрөөсөө бага боловсролтой эрэгтэйчүүдтэй сууж байна. Ийм гэрлэлтийн үр дагавар нь үзэл бодлын зөрөө, үл ойлголцол, үүнээс үүдсэн салалт болж хувирч байна. Тиймээс сүүлийн жилүүдэд салалт эрс өсч, бүр 41.9 хувьд хүрчээ. Гэтэл дээр нь нэрмээс болж ид хийж бүтээх, гэр бүлээ зохион байгуулах насандаа яваа ихэнх залуус харь оронд хөдөлмөр эрхэлж байна. Хамгийн ойрын жишээ гэхэд л Солонгос улсад 26 мянга гаруй гэрлэх насны залуус ажиллаж байгаа явдал. Энэ мэт харь оронд хар хөдөлмөр эрхэлж буй залуус, эрчүүдийн маань эрүүл мэндийн асуудал хамгийн түрүүнд хөндөгдөж байна.
Эрчүүдийн эрүүл мэнд: Монгол хүний дундаж наслалт 64 байдаг бол эрэгтэйчүүд 60.4 буюу эмэгтэйчүүдээс 6.5 хувиар бага насалж байна. 2006 онд 15.700 хүн нас барсны 52.7 хувийг эрчүүд эзэлж, эмнэлэгт 598.700 хүн хэвтэж эмчлүүлсний 40 хувь нь эрчүүд байна. Зурх судас, хавдар, осол гэмтлээр олон эрчүүд нас барж байгаагаас гадна мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчлөгсдийн 90 гаруй хувь нь эрчүүд байжээ. Мөн гэмт хэрэг үйлдэгсдийн дийлэнх хувийг мөн л эрчүүд эзэлж байна. 2006 оны байдлаар 18.253 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 4.8 хувиар өссөн бөгөөд 16.825 хүн гэмт хэрэг үйлдсэнээс насаар нь авч үзвэл 550 нь 14-16 насны, 1005 нь 16-18 насны, 7848 нь 18-30 насныхан. Үүний 944 нь оюутан, сурагч, 11891 нь ажилгүй хүмүүс байна. Сүүлийн жилүүдэд өсвөр насны хөвгүүд гэмт хэрэг үйлдэх нь ихэсчээ. Үүний зэрэгцээ ажилгүйдэл, ядуурал газар авч, үүнд мөн л эрчүүд "манлайлж" байна. Бэлгийн замын өвчин, тэр дундаа ДОХ-оор өвчлөгсдийн ихэнх нь эрчүүд. Хамгийн гол нь Монголд "эрэгтэйчүүдийн" гээд нэрлээд заачих эмнэлэг гэвэл хуруу дарам цөөхөн. Ганц нэг хувийн эмнэлэг нь жигтэйхэн өндөр төлбөртэй үйлчилгээ үйлчлүүлнэ. Гэтэл эрчүүд өвдлөө гээд эмнэлэгт мөнгөө бариад очих нь ховор. Тийм учраас дүүрэг, аймгуудын эмнэлгийн дэргэд эрэгтэйчүүдийн эмнэлэг нээн ажиллуулах саналыг, Монголын эрэгтэйчүүдийн холбоо дэвшүүлсэн билээ.
Эцэст нь, эрчүүдийн тухай: Монголын эрэгтэйчүүд нийт хүн амын 47.5 хувийг эзэлдэг. Тэд юу юугүй "Улаан ном"-нд орчих болоогүй л байна. Тэгэхээр эрчүүд маань хийморьлог байж, эр хүн болж төрснийхөө утга учрыг ухаарч, туг барилцдаггүй юм аа гэхэд тугалын бэлчээрээс холыг харж, тулхтай, ухаантай амьдраасай. Айл гэрийн ноён нуруу, амьдралын гол багана ЭР ХҮН билээ л.

Сүүлд XABAPXAH, Лха 9 сар 23, 2009 2:59 pm-нд зассан, нийтдээ 1 удаа засагдсан

XABAPXAH- Модератор

- Бичлэгийн тоо: 14
Join date: 2009-09-22
Age: 23
Байрлал: Улааханбаатараа гэж

Re: Халх монголын ханхайсан эрчүүд минь хаа байнаа?
Энд байнаа нтр

Тулгаа- давгүй гишүүн

- Бичлэгийн тоо: 45
Join date: 2009-09-13
Permissions of this forum:
Та энэ хэлэлцүүлэгийн сэдвүүдэд хариулж чадахгүй